Эдийн засаг, хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт 2026 оны аравдугаар сарын 5-нд эхэлж, зургаан өдрийн турш үргэлжиллээ.
Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн хүрээнд “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтын нэр: “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах.
Тус сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх сургалтуудад хамрагдсан 60 гаруй албан хаагч APMG-ийн олон улсын гэрчилгээ авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг санаачлах, бэлтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ажиллаж байна.
Зөвлөлдөх уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын төслийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалт 2026 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 11-ний өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл Орхон аймагт ажиллаж, Ажлын хэсгийн гишүүдэд түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх аргачлал, төслийн хэрэгцээ шаардлага, ТХХТ-ээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/040 дугаар тушаалыг тус тус үндэслэн Түншлэлийн төвийн бүтцийн нэгжийн дараах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.