Судлагдаж буй төслүүд

ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТ-1 “БҮК-1”

Дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтвортой хөгжүүлэх: Төрөөс хэрэгжүүлэх шинэ хотын бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц зэрэг барилга байгууламжийн төслүүдэд шаардлагатай угсармал төмөр бетон хийц, эдлэлийг дотоодын үйлдвэрээс тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглах: Жилд 150,000 м² хүртэлх угсармал хийц үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Орон сууц, олон нийтийн барилгын бүтээн байгуулалтыг дэмжих: Жил бүр 3,000 хүртэлх айлын орон сууц болон олон нийтийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтад шаардлагатай угсармал төмөр бетон хийц, эдлэлийн нийлүүлэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

Монгол Улсын Эрчим хүчний Нэгдсэн Дата Төв

1. Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх 2028 он гэхэд эрчим хүчний алдагдлыг улсын дунджаас 30-аас дээш хувиар бууруулж, 2035 он гэхэд олон улсын шилдэг туршлагын түвшинд хүргэх зорилготой. SCADA, DMS, EMS зэрэг ухаалаг удирдлага, хяналтын системийг нэвтрүүлснээр эрчим хүчний сүлжээний ажиллагааг оновчтой болгож, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг 12–18 хувиас 8–10 хувь хүртэл бууруулах боломж бүрдэнэ. 2. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх 2035 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 35 хувьд хүргэх зорилтын хүрээнд нар, салхины эрчим хүч болон газрын дулааны насосны технологийг хослуулан ашиглаж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжинэ. 3. Хаягдал дулааныг сэргээн ашиглах Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөс ялгарах 45–55°C температуртай хаягдал дулааныг барилгын халаалтад ашигласнаар 300 кВт хүртэлх хаягдал дулааны 83 хувийг сэргээн ашиглах боломжтой. Ингэснээр барилгын дулааны хэрэгцээг бүрэн хангахаас гадна 372 кВт хүртэлх дулааны эрчим хүчийг гаднын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэнэ.

  • Явц Урьдчилсан үнэлгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 2

₮

Дулааны насос дээр суурилсан цахилгаан станцын хөргөлтийн усны эрчим хүчийг сэргээх төсөл

Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой. Дулааны насосны технологийг ашиглан эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, хаягдал дулааныг дахин ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний хэрэглээг дэмжихэд хувь нэмэр оруулна.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

Төсөл хэрэгжсэнээр гадаадад үнэт металл цэвэршүүлэхэд зарцуулдаг үйлчилгээний төлбөр, тээвэр, даатгал, хугацааны зардлыг бууруулах, үнэт металын нэмүү өртгийг дотооддоо шингээх, гадаад валютын Улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам
  • Төслийн явц Үе 3

₮

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барих төсөл

Увс аймгийн Улаангом сум, Өмнөговь аймгийн Цогтцэций болон Улаанбаатар хотын Рашаант өртөө.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдахаар төлөвлөгдсөн “Тавантолгой 300МВт+150МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц

Тухайн төсөл нь Өмнөд бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилготой юм.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Эрчим хүчний яам
  • Төслийн явц Үе 3

₮

ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАЙГУУЛАХ БҮСИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ ТӨСӨЛ

Монгол улсын төвийн бүсийн хойд хэсгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн гол зангилаа болох.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд
  • Төсөл санаачлагч
  • Төслийн явц Үе 3

₮

"УХААЛАГ ТООЛУУР (AMI) НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ"

Ухаалаг тоолуур (AMI) нэвтрүүлэх төсөл нь хэмжилт, тооцооллын процессыг цахимжуулж, хэрэглэгчийн үйлчилгээний чанар, ил тод байдлыг нэмэгдүүлэх, техникийн бус алдагдлыг бууруулах, өгөгдөлд суурилсан удирдлагыг хэрэгжүүлэх юм. 

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

"Эрдэнэт хуримтлуурт усан цахилгаан станц" төсөл

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 50 МВт-ын хүчин чадалтай хуримтлуурт усан цахилгаан станц барьж эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

Тайван тээврийн терминал

Таван толгой - Гашуунсухайтын замаар нүүрс тээвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний цогц төв болон ачаа тээврийн терминал

  • Явц Бүрэн шинжилгээ хийгдсэн.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 4

₮

Дөрвөн аймгийн нисэх буудлын 4C, 4D ангиллын аэродромын хүчитгэл, өргөтгөлийн төсөл

Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлуудыг 4С ангилал, Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлыг 4D ангилал болгон хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн Урьдчилсан үнэлгээний ажил тус тус хийгдэж байна.

  • Явц Урьдчилсан үнэлгээ хийгдсэн.
  • Төсөл санаачлагч Зам, тээврийн яам
  • Төслийн явц Үе 2

₮

Төв аймгийн Сэргэлэн сум аюултай хог хаягдлын үйлдвэр барих төсөл

Хor хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг бууруулах боломжуудыг бүрдүүлэх.

  • Явц Урьдчилсан үнэлгээ хийгдсэн.
  • Төсөл санаачлагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 
  • Төслийн явц Үе 2

₮

Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл

Автозамыг өргөтгөн шинэчилснээр Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг дэмжих эхлэл тавигдаж бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулах юм.

  • Явц Бүрэн шинжилгээний шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Зам, тээврийн яам
  • Төслийн явц Үе 3

₮

Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумдын нутагт 30 МВт хүчин чадалтай горим тохируулгат усан цахилгаан станц барих төсөл

Жилд 59 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэн Баянхонгор, Өвөрхангай аймгийн хэрэгцээг хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний оргил ачааллын болон аваарын үед горим тохируулгын үүрэгтэй оролцох боломжуудыг бүрдүүлэх.

  • Явц Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Эрчим хүчний яам
  • Төслийн явц Үе 4

₮

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум 100 МВт хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барих төсөл

Жилд 292 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Монгол улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед горим тохируулгын үүрэгтэй оролцох, эрчим хүчний импортыг бууруулах, бүс нутгийн хүн амын ахуй амьдралыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болдог тул дотоодын эх үүсвэрээр хангах нь стратегийн чухал ач холбогдолтой.

  • Явц Бүрэн шинжилгээний төслийн баг байгуулагдан ажиллаж байна.
  • Төсөл санаачлагч Эрчим хүчний яам
  • Төслийн явц Үе 3

₮

Арцсуурь - Нарийнсухайт - Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих төсөл

Европ Азийг холбосон хойд болон дунд коридорыг холбож транзит тээврийг нэмэгдүүлэх, баруун бүсийн ачаа тээврийн зардлыг бууруулах, төв суурин газруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарыг хөгжүүлж экспортын хэмжээг нэмэгдүүлэх.

  • Явц Бүрэн шинжилгээний төслийн баг байгуулагдан ажиллаж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 3

₮

Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай 261 км автозамын төсөл

Аймгийн төвүүдийг холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж аялал жуулчлалын зорчигч болон уул уурхайн ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэн, байгаль орчныг онгон дагшин байдлаар хадгалах суурь нөхцөлийг бүрдүүлэх.

  • Явц Түншлэлийн гэрээ байгуулах шатанд явж байна.
  • Төсөл санаачлагч Хувийн хэвшил
  • Төслийн явц Үе 5

₮