Түншлэлийн тухай хуулийн дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарт төсөл хэрэгжүүлнэ. Тодруулбал:
Харин батлан хамгаалах салбар, банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа, уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд түншлэл хамаарахгүй.
ТХХТ-ийн тухай хууль:
Түншлэлийн төсөл нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төсөв, санхүүгийн удирдлагад хяналт, зохицуулалтын тэнцвэрийг хангаж, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байна. Мөн төр, хувийн хэвшлийн эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилж, сайн засаглалын зарчимд тулгуурлна. Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлнэ. Төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрт төсөвт үзүүлэх эрсдэлийг үнэлж, тогтоох, түншлэлийн төслийн хэрэгжилтийн явцад санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлнэ. Түншлэлийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх зэрэг зарчмыг баримтална.
ТХХТ-ийн тухай хууль:
4 дүгээр зүйл. Түншлэлийн зарчим
Түншлэлийн төсөл нь дараах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байна. Тодруулбал нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тодорхойлогдсон байх, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх зэрэг нийтлэг шаардлагуудыг хангасан байна.
ТХХТ-ийн тухай хууль:
18 дугаар зүйл.Түншлэлийн төсөлд тавих шаардлага
Түншлэлийн төсөл санаачлагч ААН болон төрийн байгууллага салбар яамандаа хандана. Хэрэв эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх бол Эрчим хүчний яам, замын төсөл хэрэгжүүлэх бол Зам тээврийн яам, байгаль орчны төсөл хэрэгжүүлэх бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамандаа хандана. Мөн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААҮГ-т хандаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө авч болно.
ТХХТ-ийн тухай хууль:
22 дугаар зүйл.Хувийн хэвшлээс түншлэлийн төсөл санаачлах
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшилд дараах дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр заасан.
ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА
ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
ГАЗАР
ТХХТ-ийн тухай хууль:
32 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх дэмжлэг
Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.
Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна.
Энэ хуулийн хүрээнд "барих-шилжүүлэх" төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.
ТХХТ-ийн тухай хууль:
15 дугаар зүйл.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл
Түншлэл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, төсөв, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой байх зарчмыг баримтална. Түншлэлийн гэрээний хугацааг төслийг хэрэгжүүлэх салбар, төслийн үндсэн шинж болон гэрээний төрлөөс хамаарч талуудын харилцан тохиролцсоноор тогтооно. Ингэхдээ Түншлэлийн гэрээний хугацаа 30 жилээс илүүгүй байна.
ТХХТ-ийн тухай хуулийн түншлэлийн гэрээний хугацааг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ.
ТХХТ-ийн тухай хууль:
36 дугаар зүйл.Түншлэлийн гэрээний хугацаа
Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт 2 үе шат явагдана. Эхлээд урьдчилсан шалгаруулалт, дараа нь уралдаант шалгаруулалт хийгдэнэ. Хувийн хэвшлийн түншлэгчийн урьдчилсан шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хугацаа нь сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш 1 сараас доошгүй байна. Шаардлагыг хангасан оролцогч урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэсэн төслийн саналаа битүүмжлэн ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд саналыг ирүүлсэн хугацааны дарааллаар бүртгэж авна.
ТХХТ-ийн тухай хууль:
25 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шат
Хувийн хэвшлийн түншлэгчээр сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
ТХХТ-ийн тухай хууль:
25 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шат
ТХХТ-ийн тухай хуулийн 13.2-т “Нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг дараах салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно” гэж заасан байдаг.
Тус шаардлагыг хангасан аймаг, нийслэлийн Засаг дарга нар түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
ТХХТ-ийн тухай хууль:
11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
Болно.