ТХХТ-ийн төвийн менежерүүд APMG-ийн олон улсын гэрчилгээ авлаа

ТХХТ-ийн төвийн менежерүүд APMG-ийн олон улсын гэрчилгээ авлаа

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эдийн засаг, хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт 2026 оны аравдугаар сарын 5-нд эхэлж, зургаан өдрийн турш үргэлжиллээ.

Тус сургалтад төрийн болон орон нутгийн байгууллагын 31 албан хаагч хамрагдсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн менежерүүд сургалтаа амжилттай дүүргэж, APMG-ийн олон улсын гэрчилгээ авлаа.

Сургалтын хүрээнд оролцогчид түншлэлийн төслийн хүрээ тодорхойлох, урьдчилсан үнэлгээ хийх, эрсдэлийг хуваарилах, гэрээний бүтэц боловсруулах зэрэг төслийн үндсэн үе шатны талаарх мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэн судалж, практикт суурилсан сургалтад хамрагдсан юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг үр ашигтай, ил тод бэлтгэж, хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц чухал үүрэгтэй. Олон улсын аргачлал, стандартад суурилсан энэхүү сургалт нь түншлэлийн төслийн судалгаа, үнэлгээ, бэлтгэл болон хэрэгжилтийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой.