Бидний тухай

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, байгууллагын соёл

Эрхэм зорилго

Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх

Уриа үг

Бэрхшээлийг бизнес болгоё

ТАНИЛЦУУЛГА

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдан ажиллаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨВИЙН БҮТЭЦ

Ажилтнуудын мэдээлэл

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХ САН

ЭХ ҮҮСВЭР

  • Улсын төсвийн санхүүжилт
  • ОУ-ын байгууллагаас олгосон хөнгөлөлттэй зээл, тусламж, хандив, бусад санхүүжилт
  • Сангийн хөрөнгө оруулалт болон түншлэлийн төслийн бэлтгэл ажлын төлбөр, түншлэлийн төвийн үйл ажиллагаанаас олсон орлого
  • Засгийн газрын баталгааны шимтгэл
  • Хууль тогтоомжид нийцсэн бусад

ЗАРЦУУЛАЛТ

  • Төслийн бэлтгэл үйл ажиллагаа, төслийн бүрэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ
  • Түншлэлийн төвийн үйл ажиллагаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардал
  • Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, хэлэлцээр хийхтэй холбоотой зардал
  • Түншлэлийг хөгжүүлэх, гадаад болон дотоодод сурталчлах, олон нийтэд таниулах, ил тод, тогтвортой орчныг бүрдүүлэх
  • Сангийн журамд тусгагдсан бусад үйл ажиллагааны зардал

Нэмэлт тайлбар

“Төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн гэрээнд заасан хуваарьтай дагуу төслийн бэлтгэл ажлын төлбөрийг Сангийн дансанд төлөвлүүлнэ.” Сангийн журмын 3.5