АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/048 дугаар тушаалыг тус тус үндэслэн Түншлэлийн төвийн бүтцийн нэгжийн дараах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

Нэг. Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага

  1. Нийтлэг шаардлага:
  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн байх;
    1. Тусгай шаардлага;

Төслийн менежер

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

 

Мэргэжил

Бизнесийн удирдлага /041301/, Менежмент /041303/, Эрхзүй /0421/, Санхүү, банк, даатгал /0412/, Олон улсын харилцаа /031202/, Олон улсын эдийн засгийн харилцаа /038801/, Нийтийн удирдлага /041305/, Төрийн удирдлага /041306/, Инженерчлэл /07/

Ур чадвар

  • эрсдэлийг урьдчилан тооцоолох, гарах арга замыг тодорхойлох,
  • албан хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах,
  • харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
  • гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
  • судалгааны ерөнхий арга зүй эзэмшсэн байх;
  • тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;
  • шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;
  • өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;
  • бүтээлч, санаачилгатай ажиллах;
  • хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
  • олон улсын эрх зүй орчин нөхцөлийг олон талаас дүгнэж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжит хувилбарыг боловсруулах;
  • албан тушаалын бүрэн эрхийн хүрээг баримталж шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах.
  • байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх;
  • ажил хэргийн хувьд зарчимч, бүтээлч, санаачилгатай ажиллах;
  • хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын хувьд хамт олныг манлайлах;
  • төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулга зүйн  чадвартай байх;
  • компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх;
  • ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, үлгэрлэн манлайлах;

 

Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт

2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих)

2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 3x4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)

2.3. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт (Е-Mongolia цахим хуудаснаас татан авах)

2.4. Боловсролын түвшнийг тодорхойлолт баримт бичиг (диплом), бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээ, сертификатын хуулбар;

2.5. Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.6. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/

2.7. Түншлэлийн төвийг урт, дунд хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөгөө, зорилго зорилтыг 600-аас доошгүй үгтэй танилцуулга бэлдэж ирүүлэх

Гурав. Материал хүлээж авах хугацаа

Дээрх материалуудыг бүрдүүлэн 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор office@pppc.gov.mn цахим хаягт ирүүлнэ. Мөн дээрх хугацаанд хэвлэмэл хэлбэрээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн ажлын байрны 5 давхарт байрлах Захиргаа, санхүүгийн газарт авчирч өгнө үү.

Холбоо барих утасны дугаар 75883377-5