АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТүгээхShare共有する공유하기

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/050 дугаар тушаалыг тус тус үндэслэн Түншлэлийн төвийн бүтцийн нэгжийн дараах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  • Судалгаа, хариуцсан менежер

Нэг. Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага

Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн байх;

Тусгай шаардлага;

Судалгаа, хариуцсан менежер
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Эдийн засаг /0311/, Санхүү, банк /041201/, Эдийн засаг, дэлхийн /0392/, Эдийн засаг, социологи /0371/, Олон улсын харилцаа англи /0392/, Олон улсын харилцаа орос /0393/, Олон улсын харилцаа солонгос /0394/, Олон улсын харилцаа хятад /0395/, Олон улсын харилцаа япон /0396/, Засгийн хоорондын байгууллагын хөтөлбөр /0400/, Олон улсын худалдааны менежмент /0518/, Олон улсын бизнесийн менежмент /0516/, Маркетингийн менежмент /0537/, худалдаа /041601/, олон нийттэй харилцах ажил /0568/,
Ур чадвар - эрсдэлийг урьдчилан тооцоолох, гарах арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
- байгууллагын албан хаагчийн санал, бодлыг нь сонсох, хүндэтгэлтэй хандах, эргэх холбоотой байх;
- байгууллагын мандат /чиг үүрэг/-ын шинжилгээ, гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх;
- олон улсын эрх зүй орчин нөхцөлийг олон талаас дүгнэж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжит хувилбарыг боловсруулах;
- бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах, зөвлөгөө өгөх;
- шуурхай, үр дүнтэй ажиллах;
- аливаа харилцааг хэрэгжүүлэх арга замыг хууль, тогтоомж, шийдвэрийн төсөлд тусгах;
- албан тушаалын бүрэн эрхийн хүрээг баримталж шийдвэр гаргах;
- гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах.
- байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх;
- ажил хэргийн хувьд зарчимч, бүтээлч, санаачилгатай ажиллах;
- хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын хувьд хамт олныг манлайлах;
- төрийн албаны болон байгууллагын шинэчлэлт, өөрчлөлтийг манлайлах;
- албан хаагчдын шинэ санаачилга, бүтээлч үйл хандлагыг дэмжих;
- ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, үлгэрлэн манлайлах.

Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт

  • 2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих)
  • 2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 3x4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  • 2.3. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт (Е-Mongolia цахим хуудаснаас татан авах)
  • 2.4. Боловсролын түвшнийг тодорхойлолт баримт бичиг (диплом), бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • 2.5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 2.6. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/

Гурав. Материал хүлээж авах хугацаа

Дээрх материалуудыг бүрдүүлэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор taivanjargal.l@pppc.gov.mn цахим хаягт ирүүлнэ. Мөн тухайн хугацаанд хэвлэмэл хэлбэрээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн ажлын байрны 5 давхарт байрлах Захиргаа, санхүүгийн газарт авчирч өгнө үү.

Холбоо барих утасны дугаар: 75883377-5