АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Уншсан既読Read 642
ТүгээхShare共有する공유하기

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/006 дугаар тушаалыг тус тус үндэслэн Түншлэлийн төвийн бүтцийн нэгжийн дараах албан тушаалуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  • Төслийн хэрэгжилт хариуцсан менежер - 1
  • Төслийн хяналт хариуцсан менежер - 1

Нэг. Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага

Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
  • Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх
  • Төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн байх

Тусгай шаардлага

Төслийн хэрэгжилт хариуцсан менежер
Мэргэжил Бизнесийн удирдлага /041301/, менежмент /041303/, эрх зүйч /0421/,
санхүү, банк, даатгал /0412/, инженерчлэл /07/,
байгаль орчны хяналт үнэлгээ /850200/,
нягтлан бодох бүртгэл, аудит,
Мэдээлэл харилцаа холбооны технологиуд /061/
Мэргэшил Банкны эдийн засагч, нягтлан бодогч
Ур чадвар - албан хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
- судалгааны ерөнхий арга зүй эзэмшсэн байх;
- тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;
- багаар ажиллах чадвартай байх;
- SRM, BANKS. LOS программ дээр ажиллах чадвартай болон даатгалаар мэргэшсэн бол давуу тал болно.
- Төсөл дээр ажилласан бол давуу тал болно
Төслийн хяналт хариуцсан менежер
Мэргэжил Бизнесийн удирдлага /041301/, менежмент /041303/, эрх зүйч /0421/,
санхүү, банк, даатгал /0412/, инженерчлэл /07/,
байгаль орчны хяналт үнэлгээ /850200/,
нягтлан бодох бүртгэл, аудит,
Мэдээлэл харилцаа холбооны технологиуд /061/
Мэргэшил Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдан гэрчилгээжсэн байх
Ур чадвар - албан хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
- судалгааны ерөнхий арга зүй эзэмшсэн байх;
- тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;
- багаар ажиллах чадвартай байх;
- Төсөл дээр ажилласан болон худалдан авах ажиллагааны A3 гэрчилгээжсэн бол давуу тал болно

Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт

  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт
  • Анкет (төрийн албан хаагчийн анкет, 3x4 зурагтай)
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт (E-Mongolia)
  • Боловсрол, мэргэшлийн баримт бичгүүдийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (E-Mongolia)
  • Төсөл хөгжүүлэх танилцуулга (600+ үг, PPT хувилбарыг цахим шуудангаар ирүүлэх)

Гурав. Материал хүлээж авах хугацаа

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор taivanjargal.l@pppc.gov.mn хаягт болон Түншлэлийн төвийн ажлын байрны 5 давхарт бичгээр хүлээн авна.

Холбоо барих утас: 75883377-5