Орхон аймагт ТХХТ-ээр төсөл хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүллээ

Орхон аймагт ТХХТ-ээр төсөл хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүллээ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Орхон аймаг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтаа баталж, төслүүдийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдэд Урьдчилсан үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвтэй сургалт, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Гэрээний хүрээнд энэ сарын 11-ний өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл Орхон аймагт ажиллаж, Ажлын хэсгийн гишүүдэд түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх аргачлал, төслийн хэрэгцээ шаардлага, ТХХТ-ээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. 

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг бэлтгэхэд анхаарах асуудал, урьдчилсан үнэлгээний үе шатанд шаардлагатай мэдээлэл, тооцоо судалгааг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөмж өгч, санал солилцлоо. 

Орхон аймгийн ИТХ өнгөрсөн зургаадугаар сард түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтаа баталсан бөгөөд тээвэр логистик, эрчим хүч, авто зам, хог хаягдлын менежмент, спорт, соёл, боловсролын салбарын нийт 15 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.