

ЖАЙКА-ийн Техникийн хамтын ажиллагааны “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл (PPPrism)”-ийн Хамтарсан зохицуулах хорооны гуравдугаар хурал энэ сарын 6-ны өдөр /2026.07.06/ Эдийн засаг, хөгжлийн яаманд амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд, доктор С.Даваасүрэн даргалж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), мөн төслийн багийн төлөөлөл оролцов.
Энэ удаагийн хурлаар PPPrism төслийн баг ТХХТ-ийн цахим систем хөгжүүлэх үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх аргачлал болон хөгжүүлэлтийн үе шатны төлөвлөгөөг танилцуулж, оролцогч талууд ТХХТ-ийн суурь системийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Оролцогчид төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, төслийн хэрэгжилтийн үе шат бүрийн ил тод байдал, хариуцлага, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах практикт суурилсан тогтвортой цахим системийг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Хурлаар “Багаар эхэлж, үе шаттайгаар өргөжүүлэх” (Start Small, Scale Later) зарчимд суурилсан хөгжүүлэлтийн арга барилыг дэмжиж, ТХХТ-ийн суурь системийг цаашид хөгжүүлэх ТХХТ-ийн удирдлагын мэдээллийн систем (PPP-MIS)-ийн эхний үе шат болгон хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
Мөн систем хөгжүүлэх үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв болон PPPrism төслийн хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, цаашид талуудын нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.
PPPrism төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөс үүсэх эрсдэлийг оновчтой удирдах замаар төсөв, санхүүгийн зохистой орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцооны тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд 2025 оны 2 дугаар сараас 2029 оны 1 дүгээр сар хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байна.
PPPrism төслийн хүрээнд:
боловсруулж, холбогдох байгууллагуудын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

