

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай /2026.06.19/ Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн багийн ахлагч И.Окумура, үндэсний зөвлөх П.Алтантуяа, Ч.Чинзориг, Ш.Болор нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Х.Алтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх тал дээр авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
ЖАЙКА-гийн төлөөлөгчид одоогийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үзүүлж буй дэмжлэгийн талаараа мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.
Талууд уг уулзалтаар, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдэд хөрөнгө оруулагч татах тал дээр анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.