Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр Турк улстай хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр Турк улстай хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай /2026.06.18/ Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Кадир Жэряантай уулзаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Худалдааны зөвлөх Кадир Жэряан Бүгд Найрамдах Турк Улс нь 1980-аад оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэнээ дурдаад эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлсэн Истанбулын онгоцны буудал, 27 хотын эмнэлэг зэрэг томоохон төслүүдийнхээ туршлагаас хуваалцав.

Мөн Монгол, Турк хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Уулзалтын үр дүнд талууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлага, мэдлэгээ хуваалцах, БНТУ-аас Монгол улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25 сая.долларыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.