

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай өнөөдөр /2026.06.17/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Монгол Улс дахь Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих төслийн дарга Нуржамал Бокоеватай уулзалт хийлээ.
Уулзалтад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга А.Ганзориг болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр Х.Алтай Түншлэлийн төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр судалж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн талаар танилцуулж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өглөө.
Нуржамал Бокоева Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн туршлагатай ажиллаж ирснийг онцолсон юм.
Талууд уулзалтын төгсгөлд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.