Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай өнөөдөр /2026.06.16/ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ж.Шамсиев болон албан төлөөлөгчидтэй уулзав.


Уулзалтын эхэнд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, Түншлэлийн төвийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлэхээр судалж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Суурин төлөөлөгч Ж.Шамсиев Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааны туршлагатай болохыг онцлоод түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар харилцан санал солилцлоо. 

Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, түншлэлийн хүрээнд жишиг болохуйц төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахаар тохиролцов.