Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр олон улсын Certified PPP Professional (CP3P) мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр олон улсын Certified PPP Professional (CP3P) мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

ТүгээхShare共有する공유하기

Азийн хөгжлийн банк (ADB)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)” чиглэлийн олон улсын Certified PPP Professional (CP3P) сургалтад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын менежерүүд хамрагдан олон улсын мэргэжлийн сертификат авлаа.

CP3P хөтөлбөр нь APMG International байгууллагаас хэрэгжүүлдэг бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг олон улсын жишиг, стандартын дагуу төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, гэрээний удирдлага хийх цогц арга зүйд тулгуурласан сургалт юм. Энэхүү хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк (ADB), Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD), Америк тивийн хөгжлийн банк (IDB), Исламын хөгжлийн банк (IsDB), Дэлхийн банкны бүлэг (WBG), PPIAF зэрэг олон улсын байгууллагууд дэмжин ажилладаг.

Сургалтыг Нидерланд Улсын олон улсын зөвлөх, APMG-ийн албан ёсны ATOs байгууллага болох VandenBroek Consulting-ийн төлөөлөгч, CP3P эрхтэй сургагч багш Marcel Vanden Broek удирдан явуулсан. Тэрбээр оролцогчдод ТХХТ-ийн төслийн мөчлөгийн бүх үе шат  урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, санхүүгийн бүтэц, эрсдэлийн хуваарилалт, гэрээний зохицуулалт, хэрэгжилтийн хяналт, ашиглалтын үе шат  зэрэг чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг олгсон юм. 

ТХХТ-ийн төвийн менежерүүд CP3P баталгаажуулалт авсан нь байгууллагын мэргэжлийн чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлэх, Монгол Улсад хэрэгжих төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн чанар, үр ашиг, ил тод байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.