Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв "Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож байна

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв "Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож байна

ТүгээхShare共有する공유하기

Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам хамтран Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.05.19/ “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд яамд болон харьяа байгууллагууд оролцож, иргэд, олон нийтэд үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулан, мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм. 

Өдөрлөгийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Түншлэлийн төвөөс ТХХТ-ийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт хэрэгжиж буй түншлэлийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон сонирхогч талуудад мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.