

Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн нэгдсэн арга хэмжээ болон "Төр, хувийн хэвшлийн түншлэл 2026" форумыг 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-аас Азийн хөгжлийн банк (ADB), АНУ-ын Худалдааны яамны CLDP хөтөлбөр, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд бодлого, төсөл, чадавх, хөрөнгө оруулалт гэсэн цогц хэлбэрээр өрнөх юм.
Түншлэлийн 7 хоног: Салбар бүрийн боломжийг хэлэлцэнэ (04.20 – 04.23)
Арга хэмжээний эхний дөрвөн өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д дараах чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалтууд болно.
“Төр, хувийн хэвшлийн түншлэл – 2026” форум- Төсөл хөгжүүлэх, хэрэгцээ, шаардлага, боломж, шийдэл (04.24)
Долоо хоногийн хаалтын өдөр зохион байгуулагдах энэхүү форум нь ТХХТ-ийн шинэ хууль эрх зүйн орчин, институцын тогтолцоог сурталчлах, бодит төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах гол үйл ажиллагаа юм.
Форумын гол онцлох сэдвүүд:
Төр, хувийн хувшлийн түншлэл: Эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр
Төр, хувийн хэвшлийн түншлэл нь дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ улсын төсвийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, төслүүдийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн итгэлцлийг шинэ шатанд гаргах боломж болох юм.
Зохион байгуулагчид:
Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ.
Холбоо барих: 7588-3377, 9110-8333.
Вэбсайт: www.pppc.gov.mn
.jpg)