
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг батлагдсантай уялдуулан Засгийн газрын 2023 оны 404 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгож, шинэчлэн батлах, Засгийн газрын 2023 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах журам”, Засгийн газрын 2023 оны 406 тогтоолын хавсралтаар баталсан “Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төсөлд тус тус 2025 оны 12 дугаар 01-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл санал авч байна.
Засгийн газрын тогтоолын төсөлд өгөх саналаа info@med.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих: Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газар 51-261583