
Засгийн газраас Мөрөн–Улиастайн чиглэлийн 261.8 км авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2025 оны 12 дугаар сарын 25-нд сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс төслийн талаарх мэдээллийг сонирхсон аж ахуйн нэгжүүдийн удирдлагад танилцуулсан.
“Хургатай хайрхан” ХХК уг төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох бичиг баримтаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд ирүүллээ.
Мөрөн–Улиастайн чиглэлийн авто замын төсөл нь бүс нутгийн хөгжил, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, аймаг хоорондын авто замын сүлжээг сайжруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм.