Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлаар төслийн суурь судалгааны тайланг хэлэлцлээ

Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлаар төслийн суурь судалгааны тайланг хэлэлцлээ

Уншсан既読Read 153
ТүгээхShare共有する공유하기

ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Сангийн Яам хамтран хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын удирдлагууд, Япон талаас ЖАЙКА төв оффис, Монгол дахь төлөөлөгчийн газар, төслийн зөвлөхүүд оролцлоо.

Хурлаар төслийн суурь судалгааны тайланг хэлэлцэж, төслийн дизайн матриц дахь  зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, хамтарсан зохицуулах хорооны бүтэц, ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн батлав. Мөн  төслийн зөвлөх багийн зүгээс гуравдагч улсад зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөө, цахим системийн хөгжүүлэлтийн хувилбаруудыг танилцууллаа.

Тус төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрсдэлийг оновчтой удирдах замаар санхүү, төсвийн зохистой орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой орших суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.