

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ ээлжит сургалтаа Хөвсгөл аймагт хийлээ. Түншлэлийн хуулийн 13.2-т Нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100.000, түүнээс дээш хүн амтай аймаг түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно гэж заадаг.
Өөрөөр хэлбэл, дээрх шаардлагыг хангасан аймаг, орон нутгийн удирдлагууд түншлэлийн төв байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч бие дааж түншлэл хэрэгжүүлэх эрхийг хуулиар олгосон байдаг.
Энэ хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ынхан тус аймгийн ЗДТГ болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд түншлэлийн төслийн хуулийн хэрэглээ, нийтлэг болон тусгай шаардлага, төслийн эрсдэл тодорхойлолт, бууруулах арга хэмжээ, сонгон шалгаруулалт зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх ойлголтоо бататгасан оролцогчдод сертификат гардуулав.
