Азийн Хөгжлийн Банкны (ADB) дэмжлэгтэйгээр Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “Төр-Хувийн хэвшлийн түншлэл (PPP)” сэдвээр олон улсын Certified PPP Professional (CP3P) олгох сургалтад "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" ТӨААТҮГ-ын менежерүүд хамрагдаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэлтэй боллоо.
APMG International-ийн хэрэгжүүлдэг CP3P буюу Certified PPP Professional хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг уг сургалт нь дэлхийн томоохон хөгжлийн банкнууд болох
•Азийн хөгжлийн банк (ADB)
•Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)
•Америк тивийн хөгжлийн банк (IDB)
•Исламын хөгжлийн банк (IsDB)
•Олон улсын хөрөнгө оруулалтын сан (MIF)
•Төр-хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх төв (PPIAF)
•Дэлхийн банкны бүлэг (WBG) зэрэг байгууллагын санаачилгаар хэрэгждэг бөгөөд олон улсын түвшний төр хувийн хэвшлийн түншлэлийн мэдлэгийн нэгдсэн сан(BoK)-д тулгуурлан төрийн албан хаагчдад үр ашигтай, ил тод, олон улсын стандартад нийцсэн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх мэдлэг, ур чадварыг олгодог хүлээн зөвшөөрөгдсөн сургалт юм.
Уг сургалтад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ийн менежерүүд хамрагдаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төлөвлөлт, хэрэгжилт, эрсдэлийн удирдлага, ашиглалт, санхүүжилтийн нарийвчилсан аргачлал зэргийг олон улсын жишигт нийцүүлэн судалж, кейс сургалт, практик туршлагаар баяжуулсан хөтөлбөрөөр мэдлэгээ гүнзгийрүүлж, Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Certified PPP Professional (Баталгаажсан PPP Мэргэжилтэн) зэрэглэлтэй боллоо.
Cургалтыг Нидерланд улсын олон улсын зөвлөх, сургагч багш APMG-ийн албан ёсны ATOs байгууллага VandenBroek Consulting-ийн төлөөлөгч Marcel Vanden Broek удирдан явууллаа. Marcel нь APMG-ийн CP3P хөтөлбөрийн эрхтэй, сүүлийн 25 жилийн турш 50 гаруй оронд 100 гаруй PPP төслийг удирдаж, зөвлөхөөр ажилласан туршлагатай зөвлөх юм.