Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын хамт олон “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын хамт олон “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа

ТүгээхShare共有する공유하기

Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын хамт олон өнгөрсөн бямба гарагт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар  хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа. 

Тус төвийн албан хаагчид Хан-Уул дүүргийн 14-р хороо Түргэний гол дагуу байрлах ногоон хэрэм зурвасын “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 100 ширхэг мод тарьж,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.