АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УншсанRead 10
ТүгээхShare공유하기

Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/006 дугаар тушаалыг тус тус үндэслэн Түншлэлийн төвийн бүтцийн нэгжийн дараах албан тушаалуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  • Хамтын ажиллагаа хариуцсан менежер - 1
  • Судалгаа хариуцсан менежер - 2

НЭГ. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Нийтлэг шаардлага
  • Монгол Улсын иргэн байх
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй
  • Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх
  • Төрийн алба хаах насны хязгаарт хүрэхгүй байх
  1. Тусгай шаардлага

Хамтын ажиллагаа хариуцсан менежер

Мэргэжил

Эдийн засаг /0311/, Санхүү, банк /041201/, Эдийн засаг, дэлхийн /0373/, Эдийн засаг, социологи /0371/, олон улсын харилцааны англи /0392/, олон улсын харилцаа орос /0393/, олон улсын харилцаа солонгос /0394/, олон улсын харилцаа хятад /0395/, олон улсын харилцаа япон /0396/, Засгийн хоорондын байгууллагын хөтөлбөр /0400/, бизнесийн удирдлага /041301/, олон улсын худалдааны менежмент /0518/, олон улсын бизнесийн менежмент /0516/, маркетингийн менежмент /0537/, олон нийттэй харилцах ажил /0568/, нийтийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй, мэдээлэлд хамаарах салбар дундын чиглэл /038/

Мэргэшил Англи хэл /дундаас дээш түвшин/, бусад хэлний мэдлэгтэй.

Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахтай холбоотойгоор судалгаа, дүгнэлт Англи, Монгол хэл дээр хийх чадвартай 

Гэрээ, баримт бичиг, дүгнэлтийг Монгол болон Англи хэл дээр боловсруулах чадвартай 

Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай Хятад хэлний бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно.

Судалгаа хариуцсан менежер

Мэргэжил Эдийн засаг /0311/, Санхүү, банк /041201/, Эдийн засаг, дэлхийн /0373/, Эдийн засаг, социологи /0371/, олон улсын харилцааны англи /0392/, олон улсын харилцаа орос /0393/, олон улсын харилцаа солонгос /0394/, олон улсын харилцаа хятад /0395/, олон улсын харилцаа япон /0396/, Засгийн хоорондын байгууллагын хөтөлбөр /0400/, олон улсын худалдааны менежмент /0518/, олон улсын бизнесийн менежмент /0516/, маркетингийн менежмент /0537/, худалдаа /041601/, олон нийттэй харилцах ажил /0568/

Дата сэтгүүл зүй, мэдээллийн дүн шинжилгээ, эдийн засаг, төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн болон ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно


ХОЁР. БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • 2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих)
  • 2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөн, 3x4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  • 2.3. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт (Е-Mongolia цахим хуудаснаас татан авах)
  • 2.4. Боловсролын түвшнийг тодорхойлолт баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • 2.5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 2.6. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/
  • 2.7. Нэр дэвшигчийн зүгээс “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрийн удирдах нэгжээр дамжуулан урт, дунд хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөгөө, зорилго зорилтыг 1000-аас доошгүй үгээр илэрхийлэн танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү удирдамжид заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

ГУРАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА

  • Дээрх материалуудыг бүрдүүлэг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор taivanjargal.l@pppc.gov.mn цахим хаягт ирүүлнэ. Мөн тухайн хугацаанд хэвлэмэл хэлбэрээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн ажлын байрны 5 давхарт авчирч өгнө үү. 
  • Холбоо барих утасны дугаар 75883377-5