“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. “Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөр” хэлэлцүүлгийн эхэнд "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон түншлэлийн боломжийн талаар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Өмнөговь аймаг ИТХурлаар түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтаа баталсан. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, нар салхины 100 мВт станц, олон улсын нисэх буудал, аялал жуучлалын дэд бүтэц, үйлдвэр технологийн парк, Тээвэрчдийн үйлчилгээний логистикийн төв, хатуу хучилттай авто зам, түрээсийн орон сууцны төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бол бусад бүс нутгийн аймгууд эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр жагсаалтаа батлаад байна.
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэд зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.