Эдийн засаг, хөгжлийн яам ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй техник туслалцааны хөтөлбөрийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв дээр "Санхүүгийн шинжилгээний суурь сургалт" 2025 оны 4 дүгээр сарын 22-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Төслийн санхүү, эдийн засгийн үр ашгийг тооцох, шинжилгээ хийх арга зүйд суралцах, ур чадвараа хөгжүүлэх зорилготой тус сургалт долоон чиглэлээр зохион байгуулагдсан юм.
Тодруулбал:
✅ Төслийн зардлын шинжилгээ
✅ Эрэлтийн төсөөлөл
✅ Тарифын шинжилгээ
✅ Мөнгөн урсгалын төсөөлөл (дасгал ажлуудын хамт)
✅ Санхүүгийн шинжилгээ
✅ Эдийн засгийн буцаан авалтын хэмжээ тооцох аргачлал (дасгал ажлуудын хамт)
✅ Санхүүгийн зардлуудын шинжилгээ зэрэг сэдвийн хүрээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, төслийн удирдлага, санхүүгийн шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд олон улсын жишиг аргачлал, практик ур чадвартай танилцан, туршлага солилцлоо.
Сургалтад оролцогчид төслийн үр ашгийг үнэлэх, бодитой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байлаа.