ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

УншсанRead 231
ТүгээхShare공유하기

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд түншлэлийн төслийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэхээр тусгасан.

Тодруулбал, Эрчим хүч, дулаан хангамж, Хог хаягдлын менежмент, Гадаргын ус, саарал усны барилга байгууламж, менежмент;  Цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж; Хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр, тээвэр логистикийн төв;  Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж зэрэг салбаруудад төсөл хэрэгжинэ.

Энэ хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгсөөр байна. Өнөөдөр /2025.04.08/ “Моннис групп”-ийн удирдлагуудад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, дагаж мөрдөх журмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Моннис групп” нь өмнөх Концессийн хуулийн хүрээнд түншлэлийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай компани юм.