“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ”-ЫН ҮЕЭР ЯАМДУУД ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИТ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ”-ЫН ҮЕЭР ЯАМДУУД ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИТ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

УншсанRead 29
ТүгээхShare공유하기

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин болон Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар сурталчлах, танилцуулах, санал солилцож, хэлэлцэх зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум” (2025.03.13) амжилттай зохион байгуулагдлаа.

Эдийн засаг хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан уг форумын үеэр Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл өгч, нэр бүхий зургаан яам түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ зарлалаа. 

Тодруулбал, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон нийслэлийн зүгээс ойрын хугацаанд түншлэлээр хэрэгжүүлэх боломжит төслүүдээ танилцуулж, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтран ажиллах, түншлэх талаараа дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. 

Түүнчлэн энэ удаагийн форумд төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцсон. Түүний нэг нь “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК. Тус компанийнхан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм. 

 

Форумын талаар "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" ТӨААТҮГ-ийн захирал М.АМГАЛАНБААТАР:

-Форумаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болохуйц төслүүдээ танилцуулж байгаагийн гол зорилго нь хувийн хэвшилд хуулиа танилцуулах, дотоод үйл ажиллагааг танилцуулах, хэрэгжиж буй төслүүдэд гарч буй хүндрэлүүдийг ойлгуулах, хуульд ямар нэмэлт өөрчлөлт орж буй танилцуулах явдал юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв (ТӨААТҮГ) байгуулагдсанаас хойш хувийн хэвшлийн санаачилсан хоёр, салбар яамдын санаачилсан дөрвөн нийт 6 төслийг судалж байна. Хувийн хэвшлийн хуулийн ойлголт дутмаг байна, тиймээс бид сурталчлах ёстой" гэлээ.