“МОНЛОЖИСТИКС” ГРУПП ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“МОНЛОЖИСТИКС” ГРУПП ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

УншсанRead 38
ТүгээхShare공유하기

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн ээлжит мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтад “Монложистикс” группийн төслийн багийнхан хамрагдлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой.

Өөрөөр хэлбэл, тус хууль нь хувийн хэвшлийнхэнд урт хугацаанд, тогтвортойгоор төсөл хэрэгжүүлэх боломж олгож буйгаараа онцлог.

Манай улсын томоохон аж ахуй нэгжүүд хууль хэрэгжиж эхэлснээс хойш төсөл санаачлан хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж буй. Үүний нэг нь “Монложистикс” групп. Өнөөдөр тус группийн төслийн багийнханд ТХХТ-ийн төв ТӨААТҮГ-ынхан мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.