АЙМГУУДЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ

АЙМГУУДЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ

УншсанRead 26
ТүгээхShare공유하기

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв өнөөдөр /2025.04.02/ "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн төслийн ажлын хэсгийнхэнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.

Хуульд түншлэлээр хэрэгжүүлэх төсөл нь “Хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх” шаардлагатай хэмээн тусгасан байдаг.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө 2025”-д Ховд аймгийн “Ховд”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Дорнод аймгийн “Чойбалсан”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг нь сайжруулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК нэр бүхий аймгуудын нисэх буудлыг 4С, 4D ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг нь сайжруулах төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулжээ.

Тус ажлын хэсгийнхэн эхний ээлжинд “Гурвансайхан”-ы нисэх буудлыг 4D ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг нь сайжруулах төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр зорьж байна.