“Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл” - ийг хэрэгжүүлнэ

“Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл” - ийг хэрэгжүүлнэ

УншсанRead 29
ТүгээхShare공유하기

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ЖАЙКА-Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна.

Улсын төсөвт дарамт учруулах магадлалтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн эрсдэлийг оновчтой тодорхойлж үнэлэх, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг төсөв, санхүүгийн удирдлагад тусгах, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх зорилготой тус ирэх 3 дугаар сараас /2025.03/ эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжих юм.

Төслийн хүрээнд “Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чадавхыг бэхжүүлэхээс гадна хуулийн дагаж мөрдөх журмын дагуу хэрэгжих ТХХТ-ийн төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийн талаар зөвлөмж өгнө.

Мөн ТХХТ-ийн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах холбогдох хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоодын богино хугацааны сургалтыг шат дараатай зохион байгуулах юм.