Төр, хувийн түншлэлийн тухай хууль 2024 оноос мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв 2024 оны 8 дугаар сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр /2025.01.30/ энэ оны анхны сургалтаа Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн чиг үүрэг, хууль, дагаж мөрдөх журмуудыг танилцуулан, орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломж цаашлаад төр, хувийн хэвшилтэй хэрхэн түншлэх, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтад аймгийн Засаг дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн зэрэг нийт 100 орчим төлөөллүүд оролцлоо.