“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутаг”

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутаг”

  • Явц: Урьдчилан үнэлгээ хийх
  • Төсөл санаачлагч: Хувийн хэвшил
  • Төслийн явц: Үе 2

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information詳細情報Informations détailléesDetaillierte Informationen

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ УРЬДЧИЛАН ЗАРЛАЖ БАЙНА

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д ”Түншлэлийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож байгаа олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой” гэж заасны дагуу дараах төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр зарлаж байна.


Түншлэлийн төслийн нэр: “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутаг”

Зорилт: Алтанбулаг Хилийн боомтын захиргааны эзэмшлийн газарт боомтын гадна зогсоолын хажууд 224 м/кв-аас багагүй 2 давхар зочид буудал, зоогийн газар, 56 м/кв-аас багагүй талбайтай нийтийн бие засах газар барих

Төсөвт өртөг: Тооцоолоогүй

Түншлэлийн гэрээний төрөл: Барих-Ашиглах- Шилжүүлэх

Түншлэлийн гэрээний хугацаа: 30 жилээс илүүгүй байна.

Судлагдсан байдал: Зураг төсөв хийгдээгүй, ТЭЗҮ хийгдээгүй.

Урьдчилсан үнэлгээ: Хийгдээгүй.

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх: Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйлажиллагааны зорилтын хүрээнд 7.2.9.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болонхилийн боомтуудад орчин үеийн хяналт шалгалтын техник хэрэгсэл, дэвшилтэттехнологийг үе шаттай нэвтрүүлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыгнэмэгдүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн 3.3.2.4.Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлынцагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.

Санхүүжилт хэлбэр: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлдзаасны дагуу төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, өртөг нөхөх хугацаа, төсөлхэрэгжих хугацаа, төслийн мөнгөний үнэ цэнийн шинжилгээ зэргийг харгалзан дарааххувилбарын аль нэгээр хэрэгжүүлнэ. Үүнд:

  • төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоорсанхүүжүүлэх;
  • төсвөөс санхүүжүүлэх;
  • холимог төрөл

Санал авах хугацаа: Тус төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналаа 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийнхэвшлийн түншлэлийн газарт эсвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд ирүүлнэүү.

Мэдээлэл өгөх: Төслийн талаарх мэдээллийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Төсөл хөгжүүлэлтийн газрын 75883377 утсаар лавлана уу.

Хаяг: ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 38-р байр, Улаанбаатар хот, Монгол Улс