Монгол Улсын хөгжлийн 2025, 2026 оны төлөвлөгөөнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгагдсан дараах төслүүдийг хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын аж ахуйн нэгж, компани төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлнэ үү.
| № | Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө | Төсөл, арга хэмжээ |
| 1 | 2025 | 1.4.3.10.Алт цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх |
| 2 | 2025 | 1.5.1.4.Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийн хүрээнд Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам барих |
| 3 | 2025 | 1.5.1.5.Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам барих |
| 4 | 2025 | 1.5.2.2.Налайх-Замын-Үүд чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх |
| 5 | 2025 | 1.5.2.11.Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто зам барих |
| 6 | 2026 | 1.6.1.11.Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх |
| 7 | 2026 | 1.9.2.5.Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг 4 С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах |
| 8 | 2026 | 3.6.1.9.Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дагуу цахилгаан автомашин цэнэглэх зориулалттай нарны эрчим цахилгаан эх үүсвэртэй үйлчилгээний жишиг төвийг байгуулах төслийг хэрэгжүүлэх |
| 9 | 2026 | 3.16.1.5.Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км төмөр зам барих |
| 10 | 2026 | 3.16.2.5.Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх |
Төслийн талаарх мэдээллийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Төсөл хөгжүүлэлтийн газрын 75883377, 99016425, 99098018 утсаар лавлана уу.
Мэдээлэл өгөх уулзалт: Түншлэлийн төслийн талаар сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд тодруулга, мэдээлэл өгөх нэгдсэн уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 27 ны өдрийн 14:00 цагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн байранд зохион байгуулна.
Хаяг: ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 38-р байр, Улаанбаатар хот, Монгол Улс