Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д ”Түншлэлийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож байгаа олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой” гэж заасны дагуу дараах төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр зарлаж байна.

Түншлэлийн төслийн нэр: “Дархан-Уул аймагт байгуулах бүсийн тээвэр ложистикийн төв” төсөл
Төсөвт өртөг: 436.0 тэрбум төгрөг
Түншлэлийн гэрээний төрөл: Зураг төсөл, төсвийг боловсруулах, Барих-Ашиглах- Шилжүүлэх
Түншлэлийн гэрээний хугацаа: 30 жилээс илүүгүй байна.
Судлагдсан байдал: ТЭЗҮ боловсруулагдсан.
Урьдчилсан үнэлгээ: ТХХТХ-ийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 06-нд хийгдсэн.
Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 4.1.16 “Дамжин өнгөрүүлэх тээвэр, худалдаа, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг тээвэр, логистик, хилийн дэд бүтцийн хамт байгуулан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангана.”, 4.2.20. “Хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ”
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.5.1.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолбор, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжин хөгжүүлнэ.
Санхүүжилт хэлбэр: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, өртөг нөхөх хугацаа, төсөл хэрэгжих хугацаа, төслийн мөнгөний үнэ цэнийн шинжилгээ зэргийг харгалзан дараах хувилбарын аль нэгээр хэрэгжүүлнэ. Үүнд:
Санал авах хугацаа: Тус төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналаа 2026 оны 04 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газарт эсвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд ирүүлнэ үү.
Мэдээлэл өгөх уулзалт: Түншлэлийн төслийн талаар сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд тодруулга, мэдээлэл өгөх нэгдсэн уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн 14:00 цагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн байранд зохион байгуулна. Төслийн талаарх мэдээллийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Төсөл хөгжүүлэлтийн газрын 75883377, 99016425, 99098018 утсаар лавлана уу.
Хаяг: ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 38-р байр, Улаанбаатар хот, Монгол Улс