Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д ”Түншлэлийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож байгаа олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой” гэж заасны дагуу дараах төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр зарлаж байна.

Түншлэлийн төслийн нэр: “Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл”
Төсөвт өртөг: 628.6 тэрбум төгрөг
Түншлэлийн гэрээний төрөл: Барих-Ашиглах- Шилжүүлэх
Түншлэлийн гэрээний хугацаа: 30 жилээс илүүгүй байна.
Судлагдсан байдал: Зураг төсөв хийгдсэн, ТЭЗҮ хийгдээгүй.
Урьдчилсан үнэлгээ: ТХХТХ-ийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 15-нд хийгдсэн.
Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтын 8.1.1. “Өрнө-Дорнын бүсийн орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн авто зам болон хойд, урд хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна”
Монгол Улсын Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2.16.”Замын-Үүд-Алтанбулаг болон Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам, Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ авто замын төслийг эхлүүлж, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулна”.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний 3.16.2.5-д тусгагдсан.
Санхүүжилт хэлбэр: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, өртөг нөхөх хугацаа, төсөл хэрэгжих хугацаа, төслийн мөнгөний үнэ цэнийн шинжилгээ зэргийг харгалзан дараах хувилбарын аль нэгээр хэрэгжүүлнэ. Үүнд:
Санал авах хугацаа: Тус төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналаа 2026 оны 04 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газарт эсвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд ирүүлнэ үү.
Мэдээлэл өгөх уулзалт: Түншлэлийн төслийн талаар сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд тодруулга, мэдээлэл өгөх нэгдсэн уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн 14:00 цагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн байранд зохион байгуулна. Төслийн талаарх мэдээллийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Төсөл хөгжүүлэлтийн газрын 75883377, 99016425, 99098018 утсаар лавлана уу.
Хаяг: ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 38-р байр, Улаанбаатар хот, Монгол Улс